Тархи, мэдрэлийн мэс заслын төв

본문 바로가기
Favorite Employee Admin 언어선택

Тархи, мэдрэлийн мэс заслын төв

Тархи, мэдрэлийн мэс заслын төв

Тархи, мэдрэлийн мэс заслын төвийн танилцуулга

Мэдрэлийн мэс заслын тасаг нь хүний биеийн удирдан зохион байгуулдаг төв мэдрэлийн систем(Тархи, нуруу нугас, тархины болон нурууны мэдрэл, захын мэдрэл гэх мэт)-ийн эмгэгийг мэс заслын аргаар эмчилдэг тасаг бөгөөд эмчилгээний чиглэлээр нь тархины болон нуруу нугасны гэж хуваадаг.

Тархины мэдрэлийн мэс заслын тасаг нь тархинд үүсч болох эдийн гэмтэл, тархины хавдар, тархины судасны эмгэг, үйл ажиллагааны гажиг, төрөлхийн эмгэг зэрэг өвчний оношлон мэс заслын аргаар эмчилдэг ба нуруу нугасны мэдрэлийн мэс заслын тасаг нь хүзүү, сээр нуруу, бүсэлхий нурууны жийргэвч (диск), яс хугарал зэрэг нурууны бүтцийн эмгэг болон нурууны муруйлт, чөмөгний үрэвсэл, нуруу нугасны хавдар зэргийг мэс заслын аргаар эмчлэхийн хамт нөхөн сэргээх, физик эмчилгээ зэрэг мэс заслын бус аргаар эмчилдэг.

Гол өвчин эмгэг

  • Хүзүү, нурууны жийргэвчийн гажиг, нугасны сувгийн нарийсал
  • Нугас шахсан хугарал, нугасны үрэвсэл, нугас нурууны хавдар
  • Нурууны гажиг, ясны сийрэгжилт, нурууны өвдөлт гэх мэт
  • Тархины судасны гажиг засах хагалгаа (Цүлхэний мэс засал, койл ажилбар), тархины хавдар авах мэс засал, цус харвалтын дараах мэс засал

Шинжилгээ болон ажиллабар

  • Нурууны диск: Эмийн болон физик эмчилгээ, диск хусах болон бүхэлд нь солих мэс засал, дурангийн мэс засал гэх мэт
  • Хүзүүний диск: Эм тариа, массаж, хүзүүвч зүүх, диск хусах болон бүхэлд нь солих мэс засал, дурангийн мэс засал гэх мэт
  • Мэдрэлийн сувгийн нарийсал: Эмийн болон физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн зэрэг нөхөн сэргээх эмчилгээ, хатуу бүрхүүлийн гаднах мэдрэлийн хэлбэр засах хагалгаа, нугасныг ар талаас нээж даралтыг багасгах мэс засал, нугаламын арын сэртэн хооронд хиймэл эд суулгах мэс засал гэх мэт
  • Спондилолистез (Нугалам гулсах эмгэг): Эмийн болон физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн, мэдээгүйжүүлэх тариа, нугасны арын мэдрэл таслах мэс засал, тусгай тор(Cage)-ны тусламжтайгаар нугаламыг тэгшлэх мэс засал, нугаламын арын сэртэн хооронд хиймэл эд суулгах мэс засал, жижиг зүсэлттэй дурангийн мэс засал
  • Өвдөлтийн клиникийн эмчилгээ, эмгэгийн төрөл
    - Нурууны, дээд доод мөчдийн, хүзүүний, толгойн болон нүүрний зэрэг өвдөлт, могойн яр болон эдгэрсний дараах мэдрэлийн гаралтай өвдөлт, хавдараас үүдэлтэй өвдөлт, оёдол тавьсан газрын өвдөлт
    - Судасны мэс засал, цүлхэний мэс засал, судсан доторх койл ажиллабар, тархины хавдар авах мэс засал
    - 4 vessel angiography

Эмчийн танилцуулга