Хоол боловсруулах эрхтэний дуран авиан төв

본문 바로가기
Favorite Employee Admin 언어선택

Хоол боловсруулах эрхтэний дуран авиан төв

Хоол боловсруулах эрхтэний дуран авиан төв

Хоол боловсруулах эрхтэний дуран авиан төвийн танилцуулга

Тус төвд улаан хоолой, ходоод, нарийн болон бүдүүн гэдэс, анус, элэг, цөс, нойр булчирхай зэрэг хүнний биеийн хоол боловсруулах үйл ажиллагатай холбоотой бүх эрхтэний өвчин эмгэгийг оношлон эмчилдэг бөгөөд элбэг тохиолдолд эмгэгээс эхлээд хорт хавдар зэрэг хүнд хэлбэрийн эмгэгийг оношлож шаардлагатай тохиолдолд цаг алдахгүй мэс засал хийдэг.

Гол өвчин эмгэг

  • Улаан хоолойн эмгэг : Улаан хоолойн үрэвсэл дивертикул, нарийсал, венийн судасны эмгэг, улаан хоолойд юм тээглэх, улаан хоолойн хавдар зэрэг
  • Ходоод, 12 нугалаа гэдэс : Ходоод, 12 нугалаа гэдэсний үрэвсэл, улайлт, цооролт, ходоодны хавдар гэх мэт
  • Нарийн болон бүдүүн гэдэсний эмгэг: Гэдэсний үрэвсэл, гэдэсний сүръеэ, бүдүүн гэдэсний ургацаг, цочромтгой гэдэсний хам шинж, Нарийн болон бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг
  • Элэгний эмгэг : Элэгний үрэвсэл, элэг өөхлөх, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй элэгний эмгэг, элэгний хатуурал, элэгний хорт хавдар зэрэг
  • Нойр булчирхайн эмнэлэг : Нойр булчирхайн үрэвсэл, цөсний хүүдийн болон цөсний суваг доторх чулуу, нойр булчирхайн хорт хавдар, цөсний хүүдийн болон цөсний сувгийн хорт хавдар

Шинжилгээ болон ажиллабар

  • Оношлогооны дурангийн шинжилгээ : Ходоодны дуран, бүдүүн гэдэсний дуран, S колоноскопийн шинжилгээ, Дурангийн ретроградын холангиопанкреатографийн шинжилгээ(ERCP), дурангийн ЭХО (EUS)
  • Эмчилгээний дурангийн шинжилгээ ба үндсэн мэс ажиллабар : Ходоодны ургацаг авах, бүдүүн гэдэсний ургацаг авах, ходоодны дурангаар салтс тайрах(EMR), ходоодны дурангаар салст хуулж, хорт хавдрыг авах ажилбар (ESD), эндоскопийн гемостаз буюу ходоодны дурангаар катетер оруулан цус алдалтыг зогсоох (BRTO), хоол боловсруулах замыг тэлэх, тээглэсэн зүйлийг авах, арьс доорх дурангийн гастростоми(PEG), Дурангийн ретроградын холангиопанкреатографитай холбоотой мэс ажилбар, дурангийн аргаар цөсний сувагт суулгасан гуурсаар дуран оруулан хийх шинжилгээ(PTCS)-тэй холбоотой мэс ажилбар
  • Тасгуудын хамтарсан шинжилгээ болон гол мэс ажилбар: Элэгний эдийн шинжилгээ, дурангийн аргаар цөсний суваганд гуурс тавих(PTBD), дурангийн аргаар цөсний хүүдийд гуурс тавих (PTGB), Радио долгионы шарлага эмчилгээ (RFA), транс-артериал радио эмболизацийн ажиллабар (TACE)

Эмчийн танилцуулга