Эрүүл мэндийн оношлогооны төв

본문 바로가기
Favorite Employee Admin 언어선택

Эрүүл мэндийн оношлогооны төв

Нэгдсэн эрүүл мэндийн шинжилгээний төв

Нэгдсэн эрүүл мэндийн шинжилгээний төвийн танилцуулга

Тус эмнэлгийн эрүүл мэндийн шинжилгээний төв нь иргэдийн болон аж ахуй нэгжийн ажилчдын эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эхэн үе дээр нь илрүүлэн эмчлэхийн төлөө ажилладаг. Цэлгэр тайван орчинд сүүлийн үеийн дэвшилтэд багаж төхөөрөмж, дадлага туршлага сайтай эмч сувилагчдын баг та бүхний үзлэг шинжилгээг түргэн шуурхай, зөв оновчтой хийнэ.

Манай төвийн эрүүл мэндийн багц шинжилгээ нь хувь хүн өөрийн эрүүл мэндийн байдлыг цогц байдлаар шинжлүүлэх боломжтой шинжилгээ бөгөөд өсвөр насны хүүхдээс эхлээд өндөр настан гээд бүх насны хүмүүс өөрийн нөхцөл байдалд тохирсон багцыг сонгоно шинжлүүлэх боломжтой.

Үндсэн багц

  1. - Биеийн өндөр, жин
  2. - Хараа шалгах
  3. - Сонсголын шинжилгээ
  4. - Уушигны рентген
  5. - Зүрхний бичлэг
  6. - Улаан хоолой, ходоодны дуран
  7. - Амны хөндийн үзлэг
  8. - Цусны шинжилгээ (Хавдарын 60 үзүүлэлт)
  9. - Шээсний шинжилгээ(10 үзүүлэлт)
  10. - Эмэгтэйчүүдийн үзлэг (Эмэгтэй)
  11. - Биеийн эрдэс бодис, булчингийн массын хэмжээ
  12. - Хариу сонсох

Залуусын багц

Залуу хосын багц Энэхүү багц нь шинээр гэрлэх гэж байгаа болон гэрлэсэн залуу хосод зориулсан багц юм
  • Эрэгтэй : Үндсэн багц + тестостерон дааврын шинжилгээ
  • Эмэгтэй : Үндсэн багц + Хөхний ЭХО+Умайн хүзүүн ЭХО+Бамбай булчирхайн ЭХО+ Улаан бурханы вирусын дархлааны шинжилгээ + эмэгтэйчүүдийн нарийвчилсан шинжилгээ, зөвөлгөө
Залуучуудын багц Энэхүү багц нь бойжилт нь ид явагдаж байгаа өвсөр насны хүүхдүүд болон нас биенд хүрч яваа оюутнуудад зориулсан багц юм.
  • Төгсөх ангийн сурагчдын эрүүл мэндийн багц Цусны шинжилгээ (Цус багадалт) + Элэгний үйл ажиллагааны шинжилгээ + Стресс даах чадварын тест + Биеийн үйл ажиллагааны тест + Витамин Д хэмжих шинжилгээ
  • Өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн багц Цусны шинжилгээ (Цус багадалт) + Өсөлтийн шинжилгээ + Витамин Д хэмжих шинжилгээ + Урьдчилан сэргийлэх вакцины тест +
  • Оюутан залуусын багц Цусны шинжилгээ + Элэгний үйл ажиллагааны шинжилгээ + Стресс даах чадварын тест + Ходоодны дуран + Умай хүзүүн хавдарын шинжилгээ (Эмэгтэй)

Нарийвчилсан шинжилгээний багц

Хоол боловсруулах эрхтэний нарийвчилсан шинжилгээний багц Үндсэн багц + Бүдүүн гэдэсний дуран(Унтуулгатай) + Хэвлийн MDCT Хоол боловсруулах эрхтэний нарийвчилсан шинжилгээ нь улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэс, бүдүүн гэдсийг бүхэлд нь шинжилгээний дурангаар харж шинжилдэг бөгөөд ходоодны хавдар зэрэг хавдрыг эрт үе дээр нь илрүүлэн бүдүүн гэдэсний ургацаг, архаг үрэвсэл зэрэг эмгэг өөрчлөлтийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилготой шинжилгээ юм.
  • Бүдүүн гэдэсний дуран(Унтуулгатай) Бүдүүн гэдэсний хорт хавдар, ургацаг, гэдэсний үрэвсэлт өөрчлөлт, гэдэсний халдвар, тунгалагийн булчирхайн хавдар, шамбарй зэрэг бүдүүн гэдэст үүсч болох эмгэгийг оношлодог.
  • Хэвлийн MDCT Нойр булчирхайн, элэгний, цөсний хүүдийн зэрэг хоол боловсруулах эрхтэний хорт хавдрыг оношлох шинжилгээ юм.
Уушигны нарийвчилсан шинжилгээний багц Үндсэн багц + Уушигны (Хэвлийн хөндийн) MDCT Уг шинжилгээ нь гэр бүлийнхэн дунд уушигны болон бусад хорт хавдраар өвчилж байсан, урт хугацааны турш тамхи татаж байгаа хүмүүст биеийн байдлыг оношлон урьдчилан сэргийлэх, хавдрыг эхэн үе дээр илрүүлэх зорилгоор хийдэг. Ихэвчлэн үндсэн шинжилгээний багц дээр уушигны (Хэвлийн хөндийн) MDCT-ийг хийснээр хангалттай бүрэн оношлодог бөгөөд шаардлагатай тохиолдолд цэрний шинжилгээ (AFB), уушигны хавдрын маркерийн шинжилгээ (Cyfra21-1), цэрний хорт хавдарын цитологийн шинжилгээг нэмэлтээр хийдэг.
  • Уушигны (Хэвлийн хөндийн) MDCT Уушигны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, уушигны сүръеэ зэрэг уушигны эмгэгийг оношлодог ба ханиалган цэр гарах шинж тэмдэг 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх, цэрэнд цус холилдон гарах, хоолой сөөх, цээжээр өвдөх, амьсгалахад төвөгтэй байх зэрэг шинж тэмдэгтэй хүн, 40-с дээш насныхан, тамхи татдаг эсвэл гэр бүлийн гишүүн уушигны хавдраар өвчилж байсан хүмүүст санал болгодог.
Бамбай булчирхайн нарийвчилсан шинжилгээний багц Үндсэн багц + Бамбай булчирхайн ЭХО Бамбай булчирхайн хорт хавдар нь эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог хорт хавдаруудын нэг бөгөөд 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд ихэвчлэн санал болгодог.
Зүрхний нарийвчилсан шинжилгээний багц Үндсэн багц + Зүрхний ЭХО + Ачаалалтай үеийн зүрхний бичлэг + Зүрхний MDCT Уг шинжилгээ нь зүрхний эмгэг, артерийн судасны нарийсалт зэрэг зүрх судасны системд эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг шалгах зорилгоор хийдэг шинжилгээ юм.
  • Зүрхний ЭХО Цээжээр өвдөх, амьсгалахад хэцүү байх, даралт ихэсдэг зэрэг шинж тэмдгийн шалтгааныг тодорхойлон оношлодог шинжилгээ бөгөөд шаардлагатай ачаалалтай үеийн зүрхний бичлэг хийдэг
  • Зүрхний MDCT Цээжээр өвдөх, цээж давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн үед хийдэг шинжилгээ бөгөөд зүрхний үйл ажиллагааны доголдолыг оношлоход ашигладаг.
Тархины нарийвчилсан шинжилгээний багц Үндсэн багц + Тархины MRI + Тархины MRA + Артерийн судасны хатууралын шинжилгээ + Гомоцистейн + Гүрээний артерийн ЭХО Энэхүү багц нь тархины бүтэц, цусан хангамжийг шалган цус харвалтаас урьдчилан сэргийлэх, хавдарыг эрт илрүүлэх зорилгоор хийдэг.
  • Тархины MRI + MRA шинжилгээ MRI шинжилгээ нь тархины эдийн дүрсийг авч хавдар зэрэг эмгэгийг оношлох зорилгоор хийдэг. MRA шинжилгээ нь тархины судасны өөрчлөлт, бөглөрөл зэрэг эмгэгийг шалгах ба тархины шигдээс, цус харвалт зэрэг өвчнийг оношлодог.
  • Гүрээний артерийн ЭХО Өндөр чанрын зураглалтай доплер ЭХО төхөөрөмжөөр хүзүүний артерийн нарийсал, бөглөрөл зэрэг тархи руу очиж байгаа цусны 80 хувийг хангаж байдаг хүзүүний судсанд хийдэг шинжилгээ
  • Артерийн судасны хатууралын шинжилгээ Энэхүү шинжилгээгээр артерийн судасны даралтын өөрчлөлт болон ялгаанд дүн шинжилгээ хийн судасны бөглөрөл, нарийсал байгаа эсэх болон судасны хөгшрөлтийн хэмжээг тогтоодог.
  • Гомоцистейн шинжилгээ Цусны шинжилгээгээр артерийн судасны хатуурал зэрэг зүрх судасны эмгэг болон зөнөх өвчин, ой санамж муудах зэрэг эпилепсийн шинж тэмдгээс урьдчилан сэргийлж магадлалыг тогтооход зайлшгүй хэрэгтэй шинжилгээ юм.
Нуруу нугасны нарийвчилсан шинжилгээний багц Үндсэн багц + Нурууны рентгэн зураг+ Нурууны MRI Уг шинжилгээгээр гар, хөл, нурууны өвдөлтийн үндсэн шалтгаан болдог хүзүү болон ууц нуруу зэрэг нугас нурууны эмгэгийг оношлодог.
Цэвэршилтийн нарийвчилсан шинжилгээний багц Энэхүү багц нь 45-с дээш насны цэвэршилтын насны хүмүүс зориулсан тусгай багц юм Эрэгтэй : Үндсэн багц + Түрүү булчирхайн ЭХО + Ясны сийрэгжилтийн шинжилгээ + Тестостерон (Эр бэлгийн даавар)-ийн шинжилгээ + Бамбай булчирхайн ЭХО Эмэгтэй: Үндсэн багц + Бамбай булчирхайн ЭХО + Хөхний ЭХО + Умайн ЭХО + Ясны сийрэгжилтийн шинжилгээ + Хүний ​​папилломавирусын шинжилгээ + Е2(Эм дааврын) шинжилгээ
  • * Эрэгтэйчүүдийн цэвэршилт нь ойролцоогоор 40~60 насанд эхэлдэг. Нас ахих дусам эр даавар ялгаруулах чадвар муудан дааврын дутагдалтай холбоотой таагүй шинж тэмдэл, стесс, бэлгийн сонирхол багасах, түрүү булчирхайн үйл ажиллагаа саатах зэрэг зовиурууд илэрдэг.
  • * Эмэгтэйчүүдийн хувьд нас ахих тусам өндгөвч хөгшрөн үйл ажиллагаа доройтддог ба ингэснээр өндгөн эс боловсруулах, эм даавар ялгаруулах чадвар багасдаг. Эмэгтэйчүүдэд цэвэршилтийн шинж тэмдэг ойролцоогоор 45 наснаас хөнгөн хэлбэрээр эхэлдэг ба нас ахих тусам нэмэгддэг.
Өндөр настаны нарийвчилсан шинжилгээний багц Уг багц нь 60-с дээш насны хүмүүмт тохиромжтой ба хариуцсан сувилагч шинжилгээ эхлэхээс дуустал цуг байн өвчтөнтэй хамт байж үйлчилдэг. Эрэгтэй :
- Үндсэн багц
- Түрүү булчирхайн ЭХО
- Ясны сийрэгжилтийн шинжилгээ
- Тестостерон (Эр бэлгийн даавар)-ийн шинжилгээ
- Бамбай булчирхайн ЭХО
- Мэдрэл, мэдрэхүйн чадврын шинжилгээ
Эмэгтэй:
- Үндсэн багц
- Бамбай булчирхайн ЭХО
- Хөхний ЭХО
- Умайн ЭХО
- Ясны сийрэгжилтийн шинжилгээ
- Мэдрэл, мэдрэхүйн чадврын шинжилгээ
  • Мэдрэл, мэдрэхүйн чадврын шинжилгээ (SMSB) Анхаарал төвлөрүүлэх чадвар, сэтгэл гутралын хэмжээ, санах ой, хэл ярианы чадвар, цаг хугацаа орон зай мэдрэх чадвар, нийгмийн харилцааны чадвар зэрэг чадварыг үнэлдэг шинжилгээ
Хавдрын нарийвчилсан шинжилгээний багц Энэхүү багцыг позитрон ялгаралтын томографи (PET CT) болон компьютерийн томографи (MDCT)-ийн шинжилгээг зэрэг хийдэг бөгөөд хорт хавдар, зөнөх өвчин зэргийг эрт илрүүлэх зорилгоор хийдэг.
  • Позитрон ялгаралтын томографи (PET CT) Хоол боловсруулах эрхтэний, уушигны, хөхний, эмэгтэйчүүдийн, тархины, хүзүү толгойн, хүүхдийн зэрэг хортой болон хоргүй хавдарыг эрт оношлон хавдарын зэргийг шийдвэрлэн эмчилгээний дараах шинжилгээний үр дүн шалгах, дахин сэдэрсэн эсэхийг хянахад зорилгоор хийдэг шинжилгээ юм.

Премиум шинжилгээний багц

Хөгшрөлтийн эсрэг, функциональ анагаах ухаанд тулгуурласан шинжилгээний багц Инсулинтэй төстэй өсөлтийн гормон (IGF-1), идэвхитэй хүчилтөрөгч, антиоксидант чадвар, CoQ10, NK эсийн шинжилгээ, үсэнд агуулагдах минералын хэмжээ тодорхойлох шинжилгээ, органик хүчил бодисын солилцооны тэнцвэрийн сорил, йодын шинжилгээ (Random urine), NK эсийн идэвхитэй байдал (Дархлааны)-ийн шинжилгээ, биологийн нас тогтоох шинжилгээ

VIP шинжилгээний багц

Тав тухтай тусгай өрөөнд байрлан мэргэжлийн эмч, хариуцсан сувилагч, координарын заавар, зөвөлгөөний дагуу хүлээхгүйгээр шинжилгээ өгнө.

  • Эрэгтэй (Хонож шинжилгээ хийлгэх)
    - Үндсэн багц
    - Түрүү булчирхайн ЭХО
    - Бамбай булчирхайн ЭХО
    - Гүрээний судасны ЭХО
    - Бүдүүн гэдэсний дуран + Унтуулгатай
    - Ясны сийрэгжилтийн шинжилгээ
    - Хэвлийн MDCT
    - Цээжний хөндийн MDCT
    - Титэм судасны MDCT
    - Зүрхний ЭХО
    - РЕТ СТ (Бүх бие)
    - Толгойн MRI + MRA
    - Хүзүүний MRI
    - Нурууны MRI
    - Ачаалалтай үеийн зүрхний бичлэг (Зүрхний ЭХО өөрчлөлттэй гарсан тохиолдолд)
    - Артерийн судасны хатуурлын шинжилгээ
    - Удамшдаг 10 төрлийн хавдарын шинжилгээ
    - Биологийн нас тогтоох шинжилгээ
    - Элэгний А вирусын эсрэг биетийн сорил
    - Хүний ​​папилломавирусын шинжилгээ
    - Тестостерон (Эр бэлгийн даавар)-ийн шинжилгээ
    - Шим тэжээл, хоолны зөвөлгөө
    - Амьдралын хэв маяг, зуршлын тухай ярилцлага, зөвөлгөө
    - Тусгай өрөө
  • Эмэгтэй (Хонож шинжилгээ хийлгэх)
    - Үндсэн багц
    - Хөхний ЭХО
    - Бамбай булчирхайн ЭХО
    - Умайн ЭХО
    - Гүрээний судасны ЭХО
    - Бүдүүн гэдэсний дуран + Унтуулгатай
    - Ясны сийрэгжилтийн шинжилгээ
    - Хэвлийн MDCT
    - Цээжний хөндийн MDCT
    - Титэм судасны MDCT
    - Зүрхний ЭХО
    - РЕТ СТ (Бүх бие)
    - Толгойн MRI + MRA
    - Хүзүүний MRI
    - Нурууны MRI
    - Ачаалалтай үеийн зүрхний бичлэг (Зүрхний ЭХО өөрчлөлттэй гарсан тохиолдолд)
    - Артерийн судасны хатуурлын шинжилгээ
    - Удамшдаг 10 төрлийн хавдарын шинжилгээ
    - Биологийн нас тогтоох шинжилгээ
    - Элэгний А вирусын эсрэг биетийн сорил
    - Хүний ​​папилломавирусын шинжилгээ
    - Шим тэжээл, хоолны зөвөлгөө
    - Амьдралын хэв маяг, зуршлын тухай ярилцлага, зөвөлгөө
    - Тусгай өрөө
Platinum багц
Үндсэн багцҮндсэнБамбай булчирхайн нарийвчилсан шинжилгээ(Цусаар), Артерийн судасны хатуурлын шинжилгээ, Ясны сийрэгжилтийн шинжилгээ, Титэм судасны CT , Хэвлий-аарцагны хөндийн CT, Бүдүүн гэдэсний дуран (Унтуулгатай), Системийн үйл ажиллагаа шинжилгээ
Эрэгтэй(Нэмэлт)Эр дааврын шинжилгээ(Цусаар), түрүү булчирхайн ЭХО
Эмэгтэй(Нэмэлт)Эм дааврын шинжилгээ(Цусаар), хөхний ЭХО, аарцагны хөндийн ЭХО, хүний ​​папилломавирусын шинжилгээ
Platinum VIP багц
VIPPlatinum +Чихрийн шижингийн нарийвчилсан шинжилгээ(Цус), Зүрхний ЭХО, Гүрээний судасны ЭХО, Тархины MRI + MRA
VVIPPlatinum VIP +РЕТ СТ, Хэвлий аарцагны CT, Ачаалалтай үеийн зүрхний бичлэг
Хэвтэж шинжлүүлэх хугацаа 1 хоног

Тусгай өрөөнд хариуцсан эмчийн удирдлага дор олон төрлийн нарийвчилсан шинжилгээнд хамрагдан өвчин эмгэг, тавгүйтүүлж байгаа зовиурын талаар хангалттай зөвөлгөө авах боломжтой өвчтөн төвтэй үйлчилгээ юм. Үйлчилгээний төлбөр: Platinum / Platinum VIP / VVIP багцын үнэ + Өрөөний үнэ

Platinum үйлчилгээний давуу тал
  • Шинжилгээний өмнө асуумж бөглөснөөр өвчтөний зовиур, өвчний түүх, одоогийн биеийн байдлын мэдээлэлд тохирсон багцыг санал болгоно
  • Гэр бүлийн лоунж ашиглах захиалга, амбульторын үзлэгийн цаг захиалга, төлбөр тооцоо хийх, шинжилгээний зэрэг бичиг баримт хуулбарлах зэрэг үйлчилгээг өвчтөн хариуцсан координатор таны өмнөөс хийж гүйцэтгэнэ.
  • Хариуцсан эмч болон эрүүл хооллолтын төвийн зөвлөхтэй хүссэн цагтаа уулзаж зөвөлгөө авах боломжтой
  • Буудлаас авах, буудал руу хүргэх үйлчилгээ (* Урьдчилан захиалга өгөх шаардлагатай)

Нэмэлт шинжилгээний сонголт

(2023.08.01)

Ангилал

Шинжилгээний нэр

Хамаарах өвчин

Шинжилгээний үнэ

MRI&MRA

Тархины MRI

Тархины эдийн болон судасны эмгэг

Тархины MRА

Тархины MRI&MRA

C spine MRI

Нуруу нугасны эдийн, судас болон мэдрэлийн эмгэг

L spine MRI

CT, ясны сийрэгжилт

Бага тунтайцээжний СТ

Уушигны хорт хавдар

Хэвлийн СТ (Контраст бодистой)

Дотор эрхтэний байрлал, хэмжээ, хэлбрийн өөрчлөлт, хавдар зэрэг эмгэгийн оношлогоо

Цээжний хөндийн СТ

(Контраст бодистой)

Контраст бодистой СТ Хэвлий эсвэл цээж 250,000 вон, хэвлий + цээж 450,000 вон

РЕТ СТ(Бүтэн бие)

Хорт хавдарыг эрт илрүүлэх, хавдар үсэрхийлсэн эсэх болон үсэрхийлэлийн байршлыг шалгах, 3D дүрсээр хавдарын хэлбрийн зураг гарган хортой, хоргүйг нь тогтоох

Ясны нягтралын шинжилгээ

Остеопени, остеопороз

ЭХО

Зүрхний ЭХО

Биеийн дотор эрхтэний эмгэг өөрчлөлт, хавдарыг оношлох

Гүрээний судасны ЭХО

Бамбай булчирхайн ЭХО

Хөхний ЭХО

Түрүү булчирхайн ЭХО

Умайн ЭХО

Дурангийн шинжилгээ

Унтуулга (Ходоодны дуран)

Бүдүүн гэдэсний дуран (Унтуулгагүй)

Баас цустай гарах, шалтгаан тодорхойгүй гүйлгэх, хэвлийн доогуур өвдөх, хүндрэх хэвшил өөрчлөгдөх, зовиур мэдрэгдээгүй бүдүүн гэдэсний хорт хавдар зэргийг илрүүлэн оношлох

Бүдүүн гэдэсний дуран

(Унтуулгатай)

Эдийн шинжилгээ

(Шинжилгээний үед авсан эд)

Хөгшрөлтийн эсрэг

Инсулинтэй төстэй өсөлтийн гормон (IGF-1)

Хөгшрөлт, зөнөх өвчнөөс сэргийлэх

Идэвхитэй хүчилтөрөгч

Антиоксидант чадварын сорил

CoQ10

Хөгшрөлтийн эсрэг

Биологийн нас тодорхойлох

Бодит биологийн нас тодорхойлох шинжилгээ

Биемахбодийн биологийн нас тодорхойлох

Зүрх судас

Артерийн судасны хатуурлын шинжилгээ

Артерийн судасны хатуурал

Эмэгтэйчүүд

Улаан бурханы дархлааны сорил (Rubella lgG test)

Улаан бурхан

Хүний папилломавирусын шинжилгээ

Умай хүзүүн хавдар

Цусны шинжилгээ

Гомоцистейн

Тестостерон

Сэтгэл гутрал, ядаргаа, яс сийрэгжих, булчингийн масс багасах

Элэгний А вирус HAV lgG9 (CMIA)

Элэгний А вирус

Системийн үйл ажиллагаа

Органик хүчил бодисын солилцооны тэнцвэрийн сорил

Органик хүчил бодисын солилцооны тэнцвэрийг хэмжих

Үсэнд агуулагдах минералын хэмжээ тодорхойлох шинжилгээ

Хүнд металл, минералын үнэлгээ

Д витамины сорил

Ясны сийрэгжилт, дархлаа, харшил, гормон бодисын солилцоо

NK эсийн идэвхитэй байдлын шинжилгээ

Хорт хавдарын эс устгадаг эсийн идэвхитэй байдлын шинжилгээ, өвчний удам, хорт хавдрыг эрт илрүүлэх

Хавдарын удамшлын генийн сорил (5 төрлөөс 1-ийг сонгох)

Эрэгтэйчүүдийн хавдар, эмэгтэйчүүдийн хавдар, хавдарын бус өвчин эмгэг, тархи судасны эмгэг, эмэгтэйчүүдийн өвчин эмгэг гэсэн сонголтоос сонгох

Хавдарын удамшлын генийн сорил 10 төрөл

Үндсэн : Ходоод, уушиг, элэг, бамбай булчирхай, нойр булчирхай, бөөр (Эрэгтэй : Давсаг, улаан хоолой, түрүү булчирхай, төмсөг), (Эмэгтэй : Хөх, умай хүзүү, умайн салст, өндгөвчний хавдар)

Хавдарын удамшлын генийн сорил 12 төрөл

Бүдүүн гэдэсний хавдар(Бүдүүн гэдэс), бүдүүн гэдэсний хавдар(Шулуун гэдэс), цөсний хүүдийн хавдар, мөгөөрсөн хоолойн хавдар, арьсны хавдар (Хортой меланома), арьсны хавдар(Суурийн эсийн хорт хавдар), арьсны хавдар (Хавтгай хучуур эдийн хорт хавдар), тархины хавдар (Глиома), Ходжкины бус лимфома, цочмог миелойд лейкеми, цочмог лимфоцитын лейкеми

Хавдарын удамшлын генийн сорил 22/59 төрөл

Хавдар 22 төрөл, хавдарын бус эмгэг 59 төрөл

Хавдарын удамшлын генийн сорил 91 төрөл – Platinum багц

Хавдар, хавдарын бус эмгэг, эмийн харшил зэрэг 91 төрөл

Хавдарын удамшлын генийн сорил 135 төрөл Noble багц

Platinum + ховор төрлийн өвчин эмгэг 44 төрөл

Захын цусны эргэлтийн шинжилгээ

Артерийн судасны хатуурал, судасны хөгшрөлт

HRV (Автономит мэдрэлийн үйл ажиллагааны шинжилгээ)

Стресс, сэтгэл гутрал

Нэмэлт тэжээл

Велбинг тариа

Дархлаа дэмжих

Бүдүүн гэдэс цэвэрлэх эм

Orafang (28 ширхэг)

Үрлэн эм

Системийн үйл ажиллагааны хос шинжилгээ

Органик хүчил бодисын солилцооны тэнцвэрийн сорил + Үсэнд агуулагдах минералын хэмжээ тодорхойлох шинжилгээ

Хавдараас урьдчилан сэргийлэх хос шинжилгээ

NK эсийн идэвхитэй байдлын шинжилгээ + Хавдарын удамшлын генийн сорил (5 төрлөөс 1-ийг сонгох)

Хавдараас урьдчилан сэргийлэх гурвалсан шинжилгээ

PET CT + NK эсийн идэвхитэй байдлын шинжилгээ + Хавдарын удамшлын генийн сорил (5 төрлөөс 1-ийг сонгох)