Мэндчилгээ
Нягт уялдаатай нэгдсэн
эмчилгээ үйлчилгээ болон
өвчтөнөө дэмжин амь насыг
уртасган хайрыг
түгээгч глобал эмнэлэг

Жисэм эмнэлгийн захирал Канг Жэ Гү
Сайн байна уу? Жисэм эмнэлгийн захирал
Канг Жэ Гү миний бие та бүхэндээ
мэндчилж байна.
Манай эмнэлэгийг сонгож үйлчлүүлж
байгаад талархаж байна.
Манай Жисэм эмнэлэг нь ‘Сэм эмнэлгийн холбоо нь өвтөн төвтэй эмчилгээ болон сүсэг итгэлээр өвчтөний амь насыг уртасган хайрыг түгээх’ зорилготой бүтээлч хамт олноос бүрдсэн эмнэлэг билээ. Тус эмнэлэг нь 2013 оны 6 сард албан ёсоор үүд хаалгаа нээсэн бөгөөд 400 ор, 35 эмчилгээний тасаг, 20 гаруй мэргэшсэн эмчилгээний төв болон тусгай клиник төвтэй, өвчтөн төвтэй нэгдсэн эмнэлэг юм.
Жисэм эмнэлэг нь БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны итгэмжлэглэгдсэн эмнэлгийн байгууллага, Үндэсний эрүүл мэндийн даатгалын газрын эмчилгээний зохистой байдлын үнэлгээний 1-р байр (Бүдүүн гэдэсний хорт хавдар, уушигний хорт хавдар, тархины цочмог цус харвалт, уушигны үрэвсэл, уушигны архаг бөглөрөлт эмгэг, цусны диализ, хагалгааны урьдчилан сэргийлэх зориулалттай антибиотик, амьсгалын доод замын цочмог үрэвсэлийн жор бичилтын хувь, нойрсуулалт), Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны бүс нутгийн тургэн тусламжийн шилдэг төв, БНСУ-ын Бөөрний эмгэг судлалын нийгэмлэгийн шилдэг хиймэл бөөрний тасаг, Хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны Үйлдвэрлэлийн ослын даатгалын газрын шилдэг эмнэлгийн байгууллага зэрэг олон шагналуудаар шагнуулж байсан бөгөөд өвчтөний эрүүл мэнд, аюулгүй байдал болон эмчилгээ, үйлчилгээний чанрыг чухалчлан анхааран ажиллаж байна
Мөн түүнчлэн үйлдвэрлэлийн ослын даатгалаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломжтой даатгалын байгууллагын итгэмжлэгдсэн эмнэлэг, хавдраас үүдэлтэй өвдөлт хөнгөвчлөх хосписийн мэргэшсэн эмнэлэг бөгөөд бидний зорилго өвчин зовлондоо шаналж байгаа хүмүүсийг асран эмчилэхээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг заан сургахаас гадна өвчтөний сэтгэл санааг дэмжих(Healing), гэгээрэл ухааралд хүргэх(Preaching), төрөл бүрийн сургалт(Teaching) зэрэг эмчилгээ болон эмчилгээний бус нэмэлт аргыг хослуулдаг.
Мөн манай Жисэм эмнэлэг нь гадаад өвчтөнүүд өргөнөөр ирж үйлчлүүлдэг бөгөөд тэд эмнэлгээр үйлчлүүлэхэд туслах зорилгоор Олон улсын төвийг байгуулан ажиллаж байна. Англи, Орос, Монгол хэлтэй эмнэлгийн координатор-орчуулагч байнга байрлан ажилладаг ба өвчтөний эмчилгээний орчуулга хийхээс гадна үзлэгийн цаг захиалга, нутаг буцсаны дараа эмчилгээтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч эмчтэй холбон өгөх зэрэг үйлчилгээг хийж гүйцэтгэдэг.
Цаашид Жисэм эмнэлэг нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг ханган ажиллахын зэрэгцээ хамгийн шилдэг эмчилгээ үйлчилгээг өвчтөн болон тэдний гэр бүлийн эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө чадах бүхнээ хийн ажиллах болно.
Баярлалаа