Хоспис хөнгөвчлөх эмчилгээний төв

본문 바로가기
Favorite Employee Admin 언어선택

Хоспис хөнгөвчлөх эмчилгээний төв

Хоспис хөнгөвчлөх эмчилгээний төв

Хоспис хөнгөвчлөх эмчилгээний төвийн танилцуулга

Хоспис хөнгөвчлөх эмчилгээ гэдэг нь өвдөлт гэх мэт өвчтөний тах тухыг алдагдуулж байгаа биед илрэх зовиурыг намдаан өвчтөн болон тэдний гэр бүлийн гишүүдийн биеийн байдлыг тогтворжуулах, сэтгэл санааг дэмжих зорилгоор хийдэг эмчилгээг хэлдэг бөгөөд тус төвд зовиур хөнгөвчлөх аргаар мэргэшсэн мэргэжлийн эмч, сувилагч, асрагчаас бүрдсэн багаар ажилладаг

- Эрүүл мэнд, халамжийн яамны итгэмжлэгдсэн Хоспис хөнгөвчлөх эмчилгээний мэргэшсэн байгуулга (Хэвтэж эмчлүүлэх, амбульторын үзлэг)
- Хөнгөвчлөх эмчилгээнд туслах мэргэжлийн баг

Хэвтэж эмчлүүлэх хоспис эмчилгээ

Эмчилгээнд хамрагдах өвчтөн

Хавдар нь сүүлийн шатандаа орсон өвчтөн

Хэвтэж эмчлүүлэх тасгийн байрлал

Эмнэлгийн 8 давхарт

Өрөө, орны тоо

1 хүний ортой 1 өрөө, 4 хүний ортой 3 өрөө (Нийт 13 ор)

Гэр бүлийн өрөө, амралтын өрөө, шүршүүр, уулзалтын өрөө, хөнгөвчлөх өрөө

Үзлэгийн өмнө бэлтгэх шаардлагатай бичиг баримт
  • Өөр эмнэлгээс шилжиж ирсэн өвчтөн : Амбульторын үзлэг хийлгэх
  • Хоспис, хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай эсэхийг тогтоох үзлэг, эмчийн зөвлөгөө : Хоспим эмчилгээ хийх шаардлагатай эсэхийг тодорхойлох /Хөнгөвчлөх эмчилгээний төлөвлөгөө гаргах
  • Хоспис, хөнгөвчлөх эмчилгээг хэвтэж эмчлүүлэх үзлэг
  • Ор гарахыг хүлээх: Орны хүрэлцээнээс хамаарах учраас дарааллын дагуу хэвтүүлдэг
Үзлэгийн өмнө бэлдэх шаардлагатай бичиг баримт
  • Хавдар сүүлийн шатандаа орсныг нотлосон эмчийн магадлагаа бичиг
  • Хамгийн сүүлд хийлгэсэн шинжилгээний баримт(Цусны шинжилгээ, СТ, MRI зэрэг томографийн шинжилгээний дүгнэлт, CD бичлэг гэх мэт)
  • Асран хамгаалагч өвчтөний төлөөлж зөвөлгөө авах бол (Өвчтөн болон асран хамгаалагчийн үнэмлэх зэрэг хувийн бичиг баримт, гэр бүлийн тодорхойлолт)
Хэвтэн эмчлүүлэх үед туслах боловсон хүчин

- Хэвтэн эмчлүүлэх үед туслах боловсон хүчин: Хоспис, хөнгөвчлөх эмчилгээний талаар сургалтанд суусан мэргэжлийн асрагч
- Үйлчилгээ: Ариутгал цэвэрлэгээ, хоол хүнс, байрлал өөрчлөх гэх мэт өвчтөний үйл хөдлөлийг сувилагч удирдан хянаж зохион байгуулна (Өрөө бүрт хариуцсан сувилагч байнга байна)


Хоспис, хөнгөвчлөх эмчилгээний лавлах ☎ 031-389-3892~3893

Зөвлөххоспис эмчилгээ

Зөвлөх эмчлүүлэх хоспис эмчилгээ гэж юу вэ?

Энгийн тасагт хэвтэж эмчлүүлж байсан хавдар нь сүүлийн шатандаа орсон өвчтөн эмчлэгч эмчээ өөрчлөхгүйгээр эмчилгээгээ үргэжлүүлж болох хөнгөвчлөх үйлчилгээ

Эмчилгээнд хамрагдах өвчтөн

- Хавдар нь сүүлийн шатандаа орсон өвчтөн
- Элэгний архаг хатууралтай өвчтөн

Зөвлөх хосписийн үйлчилгээ
  • Үйлчилгээнд хамрагдахын өмнө асрах үйлчилгээний төлөвлөгөө гаргах үйлчилгээ
  • Өвчин намдаах, зовиурыг багасгах талаарх зөвөлгөө
  • Өвчтөн болон ар гэрийнхэнд нь сэтгэл санааны, бие махбодийн, шашны зэрэг дэмжих үйлчилгээ
  • Төрөл бүрийн асрах үйлчилгээ
  • Нийгмийн халамжийн зөвөлгөө
  • Өвчтөн нас барсны дараа ар гэрийнхнийг нь дэмжих үйлчилгээ
  • Хэвтэж эмчлүүлэх хосписийн үйлчилгээнд хамруулах үйлчилгээ
Зөвлөх хосписийн үйлчилгээнд хамрагдах журам
  • Энгийн тасгаас хамтран ажиллах хүсэлт тавих
  • Хоспис, хөнгөвчлөх эмчилгээний талаарх тайлбар, зөвөлгөө
  • Хоспис, хөнгөвчлөх эмчилгээнд хамрагдах зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зурах
  • Зөвлөх хосписийн үйлчилгээнд хамрагдах


Зөвлөх хоспис, хөнгөвчлөх эмчилгээний лавлах ☎ 031-389-3894

Холбоо барих

  • Гэр бүлийн анагаах ухааны тасаг   ☎ 031-389-3323
  • ※ Доорх цагийн хуваарь нь тухайн өдрийн байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу. Эмнэлэг ирэхийн өмнө дээрх дугаар руу залгаж лавлана уу!

Эмчийн танилцуулга