Дулааны эмчилгээний төв

본문 바로가기
Favorite Employee Admin 언어선택

Дулааны эмчилгээний төв

Дулааны эмчилгээний төв

Дулааны эмчилгээний төвийн танилцуулга

Тус төв нь өндөр хэмийн дулаанаар хорт хавдарын эсийг устгах эмчилгээний төв юм. Гол эмчилгээний арга нь хорт хавдар ургаж байгаа хэсэгт биеийн гадна талаас өндөр долгионы дулааны энергийг дамжуулах эсвэл хорт хавдарын эдэд тусгай зүүг зоон өндөр долгионыг дамжуулах зэрэг аргаар хавдарын хэмжээг багасгах эмчилгээг хийдэг.

Жисэм эмнэлгийн Хавдрын нэгдсэн эмнэлэгт ашиглаж байгаа дулааны эмчилгээний төхөөрөмж болох Сэлсиус (Celsius) нь зөвхөн хорт хавдрын эсийг өндөр дулаанаар шарж устгах автомат тохируулгын функцтэй ба хорт хавдрын эмийг хүчээр үхүүлэх(Necrosis) эсвэл байгалийн жамаар үхүүлэх(Apoptosis) үйлчилгээтэй. Сэлсиус төхөөрөмж нь урьдчилсэн бэлтгэл, ажиллабар хийх шаардлагагүй ба мэсийн зэрэг өөр эмчилгээ хийх боломжгүй өвчтөнүүдэд эмчилгээ хийхэд ашигладаг.

Дулааны эмчилгээ нь ихэнх тохиолдолд химийн болон туяаны эмчилгээтэй хавсран хийгддэг. Эсийн ургалтыг дарангйлах эмийг тарих болон туяаны эмчилгээ хийхдээ дулааны эмчилгээтэй хавсарган хэрэглэвэл эсийг ургалтыг дарангуйлах, туяаны эмчилгээний үр дүн улам бүр сайжирдаг. Дулааны эмчилгээний үед судасны хана өргөссөнөөр хавдарын цусны хангамж ихсэх бөгөөд энэ үед эсийн ургалт дарангуйлах эм хавдарын эсэд нэвчих чадвар нь нэмэгддэг. Мөн дулааны эмчилгээг цусан хангамж багатай хэмжээ томтой хавдарын эмчилгээнд ч хэрэглэснээр химийн эмийн өтгөн чанрыг нэмэгдүүлэн хавдарын химийн эмийн нэвчилтийг эсэргүйцэх чадварыг бууруулдаг. Түүнчлэн цусны эргэлт сайжирснаар хүчилтөрөгч хавдарын дотор тал руу ихээр ордог. Хорт хавдарын эс хүчилтөрөгчгүй үеэс хүчилтөрөгчтэй үед туяа эмчилгээний үр дүн 3 дахин нэмэгддэг ба туяаны эмчилгээ болон дулааны эмчилгээг хавсарган хийх нь илүү үр дүнтэй байдаг. Мөн дулааны эмчилгээг дангаар хийх үед хавдарын хэмжээ багасгах үйлчилгээтэй байдаг.

Өндөр долгионы дулаанаар хийх хорт хавдарын эмчилгээ

4-р үеийн дэвшилтэд өндөр долгионы дулааны эмчилгээ

Хорт хавдарын эдэд төвлөрүүлэн эдийн 2 талаас өндөр долгионоор шарснаар өндөр хэмийн дулааныг үүсгэдэг бөгөөд үүссэн дулааныг хавдрын эсэд сайн төвлөрүүлэх зорилгоор автомат тохируулыг функцийг улам боловсронгуй болгосон.
Дулааны эмчилгээ нь ихэнх тохиолдолд химийн болон туяаны эмчилгээтэй хавсран хийгддэг. Эсийн ургалтыг дарангйлах эмийг тарих болон туяаны эмчилгээ хийхдээ дулааны эмчилгээтэй хавсарган хэрэглэвэл эсийг ургалтыг дарангуйлах, туяаны эмчилгээний үр дүн улам бүр сайжирдаг. Дулааны эмчилгээний үед судасны хана өргөссөнөөр хавдарын цусны хангамж ихсэх бөгөөд энэ үед эсийн ургалт дарангуйлах эм хавдарын эсэд нэвчих чадвар нь нэмэгддэг. Мөн дулааны эмчилгээг цусан хангамж багатай хэмжээ томтой хавдарын эмчилгээнд ч хэрэглэснээр химийн эмийн өтгөн чанрыг нэмэгдүүлэн хавдарын химийн эмийн нэвчилтийг эсэргүйцэх чадварыг бууруулдаг. Түүнчлэн цусны эргэлт сайжирснаар хүчилтөрөгч хавдарын дотор тал руу ихээр ордог. Хорт хавдарын эс хүчилтөрөгчгүй үеэс хүчилтөрөгчтэй үед туяа эмчилгээний үр дүн 3 дахин нэмэгддэг ба туяаны эмчилгээ болон дулааны эмчилгээг хавсарган хийх нь илүү үр дүнтэй байдаг. Мөн дулааны эмчилгээг дангаар хийх үед хавдарын хэмжээ багасгах үйлчилгээтэй байдаг.

Зохистой хэрэглээ

Өндөр долгионы дулаанаар хорт хавдрыг эмчлэх эмчилгээ нь ерөнхийдөө цусны хавдраас бусад бүх төрлийн хатуу биет хавдрын эмчилгээнд ашиглаж болно. Мөн хаван үүсгэдэггүй учраас тархины хавдрын эмчилгээнд ч мөн ашиглах боломжтой. Олон тооны судалгааны үндсэн дээр бүдүүн гэдэсний, уушигны, өндгөвчний, нойр булчирхай зэрэг хатуу биет хавдарын эмчилгээнд ашигласнаар өвчтөний амьдрах насыг уртасган өвдөлтийг багасгах үр дүнтэй нь батлагдсан.

Сөрөг үр дагавар

Өмнө үеийн эмчилгээний үед гарч байсан сөрөг үр дагаварууд харьцангүй багассан ч электод наасан хэсгийн арьс улайх, өнгөн арьс болон арьсны доор өөхөн эд бага зэрэг түлэгдэх, шарх үүсэх, үрэвсэх, үхжих зэрэг сөрөг үр дагавар гарах тохиолдол байдаг. Эмчилгээний явцад арьс хэт халах, өвдөх үед ажиллабарыг зогсоох товчлуурыг өвчтөний гарт бариулдаг тул өвчтөн товчлуурыг дарсан тохиолдолд ажиллабарыг түр зогсоож болдог.

Анхаарах зүйлс

Зүрхний импланттай өвчтөн, хиймэл үе зэрэг том төмөр металл суулгацтай өвчтөн, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын дараа тэнхэрч байгаа өвчтөн, жирэмсэн эхэд өндөр долгионы дулааны эмчилгээ хийхийг хориглодог.

Өндөр даралтын хүчилтөрөгчийн эмчилгээ

Өндөр даралтын хүчилтөрөгчийн эмчилгээ гэдэг нь тусгай бүхээг дотор хэвтэх ба шинжилгээний үед бүхээгийн доторх даралтыг нэмэгдүүлэн хүчилтөрөгийг оруулсаар цусан дахь хчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлснээр энгийн амьсгалах үед авч чадахгүй өндөр хэмжээний хүчилтөрөгчийг биеийн том судаснаар эхлээд хялгасан судсанд хүртэл нийлүүлэх хангадаг эмчилгээний арга юм. Хэвийн даралтын үед бидний биед орж ирж байгаа хүчилтөрөгч нь хүчилтөрөгч блон цусны улаан эс(Гемоглобин)-той урвалд орсон ‘Нийлмэл хэлбэрийн хүчилтөрөгч’ юм. Харин даралтыг ихэсгэснээр нийлмэл хэлбэрийн хүчилтөрөгчөөс гадна хий хэлбэрийн хүчилтөрөгч цус болон биеийн шингэнд нэвчин орсноор бий болдог ‘Уусмал хэлбрийн хүчилтөрөгч ’-ийн хэмжээ огцом нэмэгдэж бидний бие махбодид шаардлагатай хүчилтөрөгчийн хэрэгцээ бүрэн хангагддаг.

Хорт хавдрын үед өндөр даралтын хүчилтөрөгчийн эмчилгээ яагаад хэрэгтэй байдаг вэ?
  • Хорт хавдрын эс хүчилтөрөгчгүй орчимд өсч үрждэг
  • Тэнцвэр нь алдагдсан дархлааны системийг сэргээн бие дэх хүчилтөрөгчийн дутагдалыг нөхдөг
  • Биеийн хэмийг нэмэгдүүлдэг
  • Туяа эмчилгээний дараа үүссэн эдийн үхжилтийг эмчилдэг.
Өндөр даралтын хүчилтөрөгчийн эмчилгээг хийх боломжтой өвчин эмгэг

Дотоод шүүрлийн өвчин эмгэг (Насанд хүрэгчдийн эмгэг) : Чихрийн шижин, чихрийн шижингээс улбаатай хүндрэл, артерийн судасны хатуурал, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх, даралт ихсэх, архаг ядаргаа, элэг өөхлөх, элэгний хатуурал, элэгний архаг үрэвсэл
Шархыг хурдан эдгээх үйлчилгээтэй
Саажилт, зөнөг өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй
Дархлаа муудах, хөгшрөлтөөс сэргийлэх, цусны эргэлтийн системийн эмгэгийн үед хэрэглэхэд үр дүнтэй
Шалгалтагд бэлдэж байгаа төгсөх ангийн оюутан сурагч, стресс ихтэй ажил эрхлэгчид
Арьсны гоо сайханд сайнаар нөлөөлдөг

Эмчийн танилцуулга