Олон улсын эмчилгээний төв
Олон улсын эмчилгээний төв
Олон улсын эмчилгээний төв
Жисэм эмнэлгийн Олон улсын эмчилгээний төв нь өвчиндөө шаналж байгаа гадаад иргэддээ Солонгосын дэвшилтэд нарийн мэргэжлийн эмчилгээ, эмнэлгийн үйлчилгээг хүргэх зорилгоор 2009 онд байгуулагдсан бөгөөд ‘2010 оны шилдэг гадаад өвчтөнд үйлчилсэн нэгдсэн эмнэлэг’ шагналын 1-р байр, ‘2011 он болон 2012 оны шилдэг гадаад өвчтөнд үйлчилсэн нэгдсэн эмнэлэг’ шагналын 2-р байрт тус тус эзэлж энэ эрчээ өдийг хүртэл алдахгүй ажиллаж байна.
Тус төв нь Орос, Англи, Монгол хэлтэй эмнэлгийн орчуулагч координаторуудтай бөгөөд тэд өвчтөн эмчилгээний талаар зөв мэдээлэл авч хэрэгтэй үйлчилгээгээ цаг алдахгүй шуурхай авахад туслан ажиллаж байна: Өвчтөн эмнэлэгт ирэх тээврийн хэрэгслийн захиалга, хот доторх аялалын мэдээлэл, зочид буудал захиалга зэрэг хэрэгтэй мэдээллийг цогцоор хүргэн анхны эмчийн үзлэгээс сүүлийн эмчилгээ хүртэл орчуулга хийн чиглүүлэн өгөх ‘Нэг цэгийн үйлчилгээ’-г хүргэдэг.