Интервенцийн радиологийн төв
Интервенцийн радиологийн төв
Интервенцийн радиологийн төвийн танилцуулга
Интервенцийн радиологи гэдэг нь шинжилгээний зургийг ашиглан дүгнэлт гаргахаас гадна эмчилгээ хүртэл хийдэг анагаах ухааны салбар юм. Интервенци нь бага хэмжээний нэвчилтийн аргыг ашиглан эмчилгээ хийдэг. Ихэвчлэн арьсан дээр жижиг хэмжээний нүх гарган судас эсвэл өөрийн хүссэн биеийн аль ч хэсэгт катетер зэрэг эмчилгээний зориулалттай зүүг тавьж зургийн багаж төхөөрөмжөөр катетер, зүү болон шинжилгээ хийж багаа эрхтэний хөдөлгөөнийг харан эмччилгээг хийдэг.
Өмнө нь зөвхөн мэс заслын аргаар нээж оношлодог байсан оношийг шууд гаргах боломжтой бөгөөон бөгөөд мэс засал хийх боломжгүй өвчтөний хувьд мэс заслын дараах хүндрэлгүйгээр шаардлагатай эмчилгээгээ хийлгэх боломжийг олгодог болсон. Мөн бусад эмийн болон мэс заслын аргаар эмчлэх боломжгүй өвчтөнг эмчлэх боломжтой. Бага хэмжээний нэвчилтийн аргыг ашигладаг тул цус алдах болон өвдөх эрсдэлгүй, аюул багатай, өвчтөнийг ядраахгүй, ажилбарын дараа хурдан тэнхэрдэг давуу талтай.
Жисэм эмнэлгийн интервенцийн радиологийн төв нь эмчилгээнд зориулан өндөр фикселийн дижитал дүрслэл болон 3D зургийг дахин сэргээх чадвар бүхий ангиографийн тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай багаж төхөөмжөөр бүрэн тоноглогдсон.
Интервенцийн радиологи
Шинжилгээ болон ажиллабар
ЕТ(Артерийн судсанд химийн тариа тарих ажиллабар), хавдарын интервенци, элэгний хавдарыг өндөр давтамжит радио абляцаар түлэх ажиллабар(RFA), элэгний хавдарыг богино долгионы абляцаар түлэх ажиллабар(MWA), криоабляция (Cryoalbation), транс артериал радиоэмболизацийн ажиллабар(TACE), диализийн судасны эмчилгээ, умайн фибройдын эмболизаци
Эндоваскуляр химийн эмчилгээ
Эндоваскуляр химийн эмчилгээ (ET, Endovascular treatment) нь химийн болон туяа эмчилгээ амжилтгүй болсон эсвэл эдгээр эмчилгээг даах тэнхээгүй байгаа өвчтөнд хийдэг эмчилгээ юм. Венийн судсаар хийдэг химийн эмчилгээнээс ялгагдах онцлог нь венийн судсаар хийдэг химийн тарианы 1/10-ээс бага хэмжээний эмийг хорт хавдрын эсийг артерийн судас руу шууд тарьдаг учраас химийн эм өвчтөний бүх биеэр тархаж эрүүл эдэд гаж нөлөө үзүүлэх нь бага, хавдрын доторх химийн эм шингэрэхгүйгээр шууд хавдар дээр очиж ургалтыг дарангуйлан хавдарыг цусаар хангаж байгаа судсыг боож цусан хангамжийг зогсоох зэрэг давуу талтай байдаг. Энэхүү эмчилгээ нь эмчилгээндээ ядарч сулдсан өвчтөний дархлаа болон бие махбодийг гэмтээхгүйгээр хавдарыг багасгах үйлчилгээтэй байдаг бөгөөд ихэвчлэн ургалт нь явагдаж байгаа идэвхитэй хавдарын үед хэрэглэдэг.