Хэвлийн гялтангийн үсэрхийлсэн хорт хавдрын эмчилгээний төв
Хэвлийн гялтангийн үсэрхийлсэн хорт хавдрын эмчилгээний төв
Хэвлийн гялтангийн үсэрхийлсэн хорт хавдрын эмчилгээний төвийн танилцуулга
Тус төв нь хэвлийн гялтангийн хавдар болон гялтанд үсэрхийлсэн хавдартай өвчтөний биеийн байдал хавдрын гарал үүсэл, зэрэг зэргийг бүрэн тогтоосны дараа эмчилгээний аргыг өвчтөнд санал болгодог.
Хэвлийн гялтангийн хавдар болон гялтанд үсэрхийлсэн хавдарыг эмчлэхдээ ихэвчлэн химийн тариаг судсаар хийж биеэр тархаах эмчилгээг хийдэг бөгөөд энэ нь дархлааг сулруулан хавдарын эсээс гадна эрүүл эд эсийг үхжүүлэх зэрэг муу нөлөөтэй байдаг тул эмчилгээний өмнө өвчтөний биеийн байдлыг зөв дүгнэх шаардлагатай. Хэвлийн гялтангийн хавдарыг дуран геометрийн хэвлийн хөндийн хими эмчилгээ буюу Лайпек(LHIPEC, Laparoscopic Hyperthermic Intraperitoneal Chemtherapy), циторедукцийн мэс засал (CRS, Cytoreductive surgery), гипертермик хэвлийн хими эмчилгээ(HIPEC,Hyperthermic Intraperitoneal Chemtherapy), хэвлийн хөндийн хими эмчилгээ зэрэг аргууд байдаг бөгөөд мэс заслын өмнөх болон дараагийн бүх биеийг хамарсан химийн эмчилгээ,төрөл бүрийн мэс заслын эмчилгээ болон дархлаа дэмжих эмчилгээг хослуулдаг.
Хэвлийн гялтангийн үсэрхийлсэн хавдар
Хэвлийн гялтангийн үсэрхийлсэн хавдар гэж юу вэ?
Хэвлийн гялтан нь хэвлийн хөндий доторх эрхтэн болон хэвлийн ханыг бүрхсэн нимгэн хальсыг хэлдэг бөгөөд хэвлийн шингэн ялгаруулж хэвлийн эрхтэн хоорондоо наалдахгүй хөдөлгөөнийг нь дэмжиж өгөх үүрэг гүйцэтгэдэг. Аливаа нэг хавдар хэвлийн гялтан руу үсэрхийлэхдээ тунгалагийн булчирхайн судас эсвэл эрхтэнтэй холбоотой судасны ханаар дамжин хэвлийн гялтан дээр унаж үсэрхийлэх тохиолдолууд байдаг.
Хэвлийн гялтангийн үсэрхийлсэн хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Ихэвчлэн хэвлийд шингээн ихээр хуримтлагдах, гэдэс түгжрэх шинж тэмдэг ажиглагддаг бөгөөд хэвлийн гялтан руу үсэрхийлсэн хорт хавдарын эс хэвлийн гялтангийн судасны ханыг гэмтээснээр судсаар дамжиж буй шим тэжээл хэвлийн хөндий руу шууд тархах нөхцлийг бүрдүүлдэг. Өвчин хүндрэх тусам хэвлийн шингэний хэмжээ улам нэмэгдэх бахавдрын эс тунгалгийн булчирхайг бөглөснөөр хэвлийн шингэн бүр их нэмэгддэг. Үсэрхийлсэн хавдар нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулж гэдэсний наалдац үүсгэдэг, заримдаа механик бөглөрөл үүсгэдэг тул хоол идэх боломжгүй болдог.
Хэвлийн гялтангийн хавдар үүсэх шалтгаан нь юу вэ?
- Ходоодны, бүдүүн гэдэсний, өндгөвчний зэрэг хавдар үсэрхийлсэн бол
- Хэвлийн хөндийн псевдомиксома (Мухар гэдэст үүсдэг гэдэсний шингэнийг өтгөрүүлдэг хавдар )
- Хэвлийн гялтангийн мезотелиома(Хэвлийн гялтангийн мезотели эсийн хавдар)
Хэвлийн гялтангийн үсэрхийлсэн хавдрыг яаж эмчилдэг вэ?
Ихэвчлэн химийн эмчилгээ хийдэг. Хэрэв гэдэсний түгжрэл үүссэн тохиолдолд үхэжсэн хэсгийг тайрч залгах мэс засал хийх эсвэл гэдэсний цорго буюу стома тавих мэс засал хийх ба хэвлийн шингэнийг зүү эсвэл катетерийн тусламжтайгаар гаргах эсвэл шээс хөөх эм уулгадаг.
Хэвлийн гялтангийн хавдрын эмчилгээнд ямар шинэ аргууд нэмэгдсэн бэ?
АНУ-ын эрдэмтэн, анагаах ухааны доктор Шугабайкерын CRS+HIPEC арга буюу хавдар үсэрхийлсэн гялтанг тайрдаг мэс заслын арга болох циторедукцийн мэс засал(CRS) хийсний дараа гипертермик хэвлийн хими эмчилгээ(HIPEC) хийх аргыг хийж эхлээд байна. 2003 онд Нидерланд улсын Хавдар судлалын хүрээлэнгээс судалгааны ажлаа албан ёсоор нийтийн хүртээл болгон гаргаснаас хойш Европ, АНУ, Япон зэрэг улсууд циторедукцийн мэс засал болон гипертермик хэвлийн хими эмчилгээ г хослуулан хийж байна.
Гипертермик хэвлийн хими эмчилгээ (HIPEC) гэж юу вэ?
Хэвлийн циторедукцийн мэс засал зэрэг хавдарын эсийг багасгах мэс заслыг хийсий дараа хийгддэг гипертермик хэвлийн хими эмчилгээ нь хэвлийн хөндийд тархсан хавдарыг үр дүнтэйгээр эмчлэх арга бөгөөд хэвлийн хөндийд тархсан хавдар руу шууд химийн тариаг тарьдаг учраас химийн тариаг судсаар эсвэл эс хэлбэрээр ууж хэрэглэснээс үр дүн сайтай, өндөр температурт халаадаг учраас химийн тариа эд эс руу нэвчин орох чадварыг өндөрсгөхийн зэрэгцээ хавдарын эсийг шууд устгадаг давуу талтай.
Дуран геометрийн хэвлийн хөндийн хими эмчилгээ (LHIPEC) гэж юу вэ?
Хэвлийн хавдарын эмчилгээнд түгээмэл хэрэглэдэг гипертермик хэвлийн хими эмчилгээ нь хэвлийг нээдэг бол дуран геометрийн хэвлийн хөндийн хими эмчилгээ нь хэвлийн дурангийн хагалгаагаар хийх боломжтой арга юм. БНСУ-д 2008 оноос хойш практикт ашиглаж байгаа бөгөөд лапароскопийн дурангаар хэвлийн дотор хэсгийг харж шалган шаардлагатай тохиолдолд наалдац салгах хагалгаа хийх ба химийн эмийг хэвлий дотор оруулан 41~43 хэмийн дулаанд барьж ажилбарыг 1 цагийн туршид үргэлжилдэг. Химийн эмийг 41~43 хэмийн дулаанд байлгаснаар эмийн биед шингэх чадвар нэмэгдэн нэвчилтийн гүн гүнзгийрч хорт хавдарын эс рүү хийх дайралт нь хүчирхэгждэг бөгөөд өөр төрлийн химийн эмчилгээг хавсарган хийх үед үр дүн нь улам сайжирдаг.