Цацраг туяа, хорт хавдрын эмчилгээний төв

본문 바로가기
Favorite Employee Admin 언어선택

Цацраг туяа, хорт хавдрын эмчилгээний төв

Цацраг туяа, хорт хавдрын эмчилгээний төв

Цацраг туяа хорт хавдрын эмчилгээний төв танилцуулга

Цацраг туяа хорт хавдрын эмчилгээний төв нь цацраг буюу өндөр энергитэй рентгэн туяаг ашиглан хорт хавдрын эмчилгээ хийдэг төв юм. Цацраг туяаны эмчилгээг өвчний төрөл, өвчтөний биеийн байдлаас хамааран дангаар нь эсвэл өөр эмчилгээний аргатай хослуулан хийдэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд программ ашиглан хорт хавдарт цацраг туяаг их хэмжээгээр чиглүүлэн эрүүл эд эсэд бага нөлөөлөхөөр тохируулах аргыг ашигладаг.

Нэгдсэн хавдарын эмнэлэг дотор байрладаг Цацраг туяа, хорт хавдрын эмчилгээний төвийн хамт олон аливаа эмчилгээг хийхдээ үргэлж өвчтөний харах өнцгөөс харж аль болох хор багатай, тав тухыг нь алдагдуулахгүй байлгахыг зорилгоо болгон ажилладаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн систем, эмчилгээний тоног төхөөрөмжийг эмчилгээндээ ашиглахыг чармайн ажилладаг билээ.

Эзэлхүүний модуляцлагдсан нуман эмчилгээ(VMAT, Volumetric Intensity Modulated Arc Therapy)

Электа инфинити (Elekta Infinity with Agility)

Манай Жисэм эмнэлгийн эзэлхүүний модуляцлагдсан нуман эмчилгээний төхөөрөмж болон Электа инфинити (Elekta Infinity with Agility) нь өмнөх үеийн загвар (External linear Accelerator)-ын эмчилгээний хамрах хүрээ, чиглэл, хурд болон жигд бус эмгэг өөрчлөлтийн дүрс бүдэг харагддаж байсныг шат ахиулан сайжруулсан хамгийн сүүлийн үеийн цацраг туяаны эмчилгээний тоног төхөөрөмж юм. Эмчилгээнд нийтлэгээр хэрэглэдэг KeV-ийн бага долгионы цацраг туяаг ашиглах бөгөөд үүн дээр 3D дүрсний төхөөрөмж болох Конбим СТ (Cone Beam CT) төхөөрөмжийг сайжруулан өвчтөний амьсгалах үеийн биеийн хөдөлгөөнийг харуулсан 4D дүрсийн зургийг авах боломжтой Конбим СТ (ⅩⅥ_Symmetry)-ийг суурьлуулсан тул туяа эмчилгээ эхлэхийн өмнө өвчтөний эмгэгийн голомтийн байрлал(2мм-ээс бага зөрүү)-ыг хамгийн үнэн зөв тодорхойлж өндөр долгионы цацраг туяа тодорхойлсон байнд зөв очих боломжийг олгодог ба эмгэг өөрчлөлт буюу хорт хавдарт туяа бүрэн очихоос гадна хавдарын ойр орчмыг эрүүл эд эсэд хүрэх туяаны хэмжээг багасгаж эмчилгээний үр дүн нэмэгдүүлж эмчилгээний дараах хүндрэлийг багасгадаг давуу талтай.

Мөн Электа инфинити төхөөрөмж нь туяа эмчилгээний хувьсгал гэж нэрлэгддэг эрчимжүүлсэн туяа эмчилгээ (IMRT) болон зургийн удирдамжтай туяа эмчилгээ(IGRT)-ний функцүүд суурьлагдсан бөгөөд үүний зэрэгцээ шинэ эмчилгээний арга болох эзэлхүүний модуляцлагдсан нуман эмчилгээ (VMAT, Volumetric Intensity Modulated Arc Therapy)-г туяа эмчилгээний өмнө эмчилгээ хийх бүх талбайд 160 ширхэг 5мм-ийн олон навчит коллиматор(MLC, Multi-leaf collimator) гэсэн тохиргоогоор шинжилгээ хийдэг эмчилгээний дэвшилтэд тоног төхөөрөмж юм.

Электа инфинити (Elekta Infinity with Agility)-ийн онцлог

- Эрчимжүүлсэн туяа эмчилгээ хийх боломжтой төхөөрөмж бөгөөд 3D дүрс авах болон эмчилгээ хийх хугацаа нь ердөө 2~10 минут л үргэлжилдэг.
- Өнөөдрийг хүртэл туяа эмчилгээний салбарт ашиглагдаж байгаа олон навчит коллиматор дотроос хамгийн сайн зураглалтайд тооцогддог Agility-г суулгасан
- Agility MLC system нь эмчилгээ хийх бүх талбайд 5мм-ийн 160 блокийг ашигладаг учраас өвчтөний онцлогт тохирсон туяа эмчилгээний төлөвлөгөө гаргах боломжтой байдаг
- түгээмэл ашиглагддаг туяа эмчилгээний төхөөрөмжүүд нь блокийг буудахдаа эмчилгээний талбайгаас 2~4% илүү гаргадаг бол манай эмнэлэгт ашиглаж байгаа Электа инфинити төхөөрөмж нь блок буудахдаа эмчилгээ хийх талбайгаас 0.5% л илүү гаргадаг. Ингэснээр гол эрхтэнүүд болон эрүүл эд эс туяанл өртөх магадлаллыг бууруулдаг давуу талтай.

Эмчилгээнд ашиглах боломжтой өвчин эмгэг

- Тархины хавдар, толгой хүзүүний хавдар, нугас нурууны хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, уушигний хорт хавдар, элэгний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, хөхний хорт хавдар, тархины мэдрэлийн эмгэг болон үсэрхийлсэн хавдар гэх мэт