Үе мөч гэмтлийн төв

본문 바로가기
Favorite Employee Admin 언어선택

Үе мөч гэмтлийн төв

Үе мөч, гэмтэлийн төв

Үе мөч, гэмтэлийн төвийн танилцуулга

Үе мөч, гэмтэлийн тасаг нь гар, хөл, нуруу болон түүний эдийн хэлбэр, үйл ажиллагааны гэмтэл, эмгэгийг эмийн болон мэс заслын, мөн нөхөн сэргээх аргаар эмчилдэг тасаг юм. Манай Жисэм эмнэлгийн Үе мөч, гэмтэлийн төв нь үе мөч болон эмгэгийн төрлөөр нь дээд мөчдийн мэс заслын тасаг (Гар, бугуй), Мөрний үеийн мэс заслын тасаг(Мөр, тохойн үе мөч), доод мөчид-түнхний үеийн мэс заслын тасаг, өвдөгний үеийн мэс заслын тасаг, Шагайнаас доош үеийн мэс заслын тасаг гэсэн тасгуудтайгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нуруу, үе мөчний гэмтэл, шарх, бүтцийн өөрчлөлтийн эмчилгээ, хиймэл үе солих, гоо сайхны нөхөн сэргээх мэс засал, дурангийн хагалгаа зэрэг эмчилгээг хийдэг.

Гол өвчин эмгэг

Тус тасаг нь өвчтөний эмгэгийг гэмтэл(Trauma) болон өвчин (Disease) хэмээн хуваадаг. Гэмтэл нь гадны хүчний нөлөөллөөр биеийн аль нэг хэсэг угийн байсан байдлаас хэлбрээ өөрчлөгдөхийг хэлэх бөгөөд өвчин гэдэг нь гадны бус хүчний бус нөлөөллөөр биед өвчин үүсэхийг хэлдэг.
Гэмтлээс үүдэлтэй эмгэг : Яс хугарах, үрэвсэх, мултрах, шөрмөс тасрах, мэдрэл гэмтэх
Гэмтлийн бус үрэвсэлт эмгэг : Түнхний үеийн үрэвсэл, ясны сийрэгжилт, өвдөгний зөөлөн эдийн үрэвсэл, эпикондилит, мөрний наалдамхай капсулит
Бусад эмгэг : Үений эмгэг(Өвдөг, аарцаг, тохой, бугуй, мөр, шагай гэх мэт), дегенератив эмгэг (Гэмтэл, халдвар, бодисын солилцооны гажиг, төрөлхийн бүтцийн өөрчлөлт, хавдар, дегенератив үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилт, артерийн судасны хатуужилт зэрэг эдийн элэгдлээс үүссэн өвчин), үрэвсэлт өвчин (Ревматизм)

Шинжилгээ болон ажиллабар

  • Шинжилгээ : MRI, CT, ЭХО, рентген зураг
  • Мэс засал : Шөрмөс залгах, нөхөн сэргээх мэс засал, үе мөчний дурангийн хагалгаа, нурууны мэс засал, ясны хугарал тэгшлэх, хадах мэс засал, хиймэл үе солих мэс засал, бусад яс, булчингийн гэмтэл, эмгэг засах мэс засал

Эмчийн танилцуулгаr