Эмэгтэйчүүд, хөх, бамбай булчирхайн хавдрын төв

본문 바로가기
Favorite Employee Admin 언어선택

Эмэгтэйчүүд, хөх, бамбай булчирхайн хавдрын төв

Эмэгтэйчүүд, хөх, бамбай булчирхайн хавдрын төв

Эмэгтэйчүүд, хөх, баймбай булчирхайн хавдрын төвийн танилцуулга

Эмэгтэйчүүд, хөх, бамбай булчирхайн хорт хавдрын төв нь тухайлбал умай, хөх зэрэг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд үүсдэг хорт хавдрын мэргэжлийн оношлогоо, оновчтой эмчилгээ хийдэг эмэгтэйчүүдийн хорт хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээний төв юм.

Хөхний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог хорт хавдар бөгөөд Солонгост эмэгтэйчүүдийн хувьд ч мөн адил хамгийн түгээмэл тохиолддог хавдарууд юм. Хөхний хорт хавдар нь эхэн үед нь илрүүлбэл бүрэн эдгэрэх магадлал нь 90% гаруй гэж үздэг. Түүнчлэн, умайн хүзүүний хорт хавдрын үед умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин тариалснаар хавдар үүсэх боломжийг нь багасгах боломжтой байдаг. Иймээс манай эмэгтэйчүүд, хөх, бамбай булчирхайн хорт хавдрын төв нь өвчтөнүүддээ өвчнийх нь талаар олон талын мэдлэгийг олгож, эрт оношлох, вакцинжуулах замаар эмэгтэйчүүдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.

Түүнчлэн маммографи, хөхний ЭХО зэрэг төрөл бүрийн орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж ашиглан хурдан бөгөөд үнэн зөв оношлох замаар хорт хавдрыг илрүүлж гематологи-онкологийн, эмэгтэйчүүдийн, хөхний мэс заслын, радиологийн, цацрагийн зэрэг хорт хавдрын чиглэлээр эмнэлзүйн арвин туршлагатай эмч мэргэжилтнүүд харилцан зөвлөлдөж өвчтөний онцлогт тохирсон эмчилгээний төлөвлөгөө гарган эмчилгээгээ хийдэг.

Medical Staff of the Women·Breast·Thyroid Center